Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд 49 хурдан даага уралдаж, шанадасаа сорьсон юм.

Төрийн их баяр наадмын хурдан дааганы уралдаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат C.Баярсайханы уясан З.Тэмүүжингийн хул даага түрүүллээ.

Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат С.Баярсайханы бор даага хурдаллаа.

Айргийн гуравт Т.Батцоож манлайгийн уяж хурдлуулсан Ц.Гончигсүрэнгийн хээр даага хурдалж, айргийн дөрөвт Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Д.Ганзоригийн хул даага давхилаа.