Үргэлжлэн орсон борооны улмаас Улаанбаатарын зарим айлын байшин, гэр, машин үерт автаж, автозамуудад ус тогтож, зарим зам эвдрээд байна.

Онцгой байдлын ерөнхй газрын мэдээлснээр, өчигдөр Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодын нутаг дэвсгэрт 12 байшин, 15 гэр, 2 автомашин усанд автаж, 17 том хүн, 14 хүүхэд үерийн усанд боогдсон, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  үер буусны улмаас 40 орчим байшин, 30 орчим гэр усанд автаж, 12 том хүн, 1 хүүхэд үерийн усанд боогдсон дуудлага иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдал, Цагдаа, Тээврийн цагдаагийн алба хаагчид ажиллаж, иргэдийг аюулгүй болгосон байна.

Мөн өчигдөр орой Улаанбаатар-Налайх чиглэлийн түр зам эвдэрч, 22.00 цагийн үед замыг хаасан бөгөөд шөнөжин засварлаж, өнөө өглөө 06.00 цагт нээгээд буй.

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо 7-н буудлаас Чингэлтэй Зүрх - Уул явах замд Усан сангийн урд талын далан цөмөрснийг засаж, хөдөлгөөнийг хэвийн болгожээ.


Усархаг бороо үргэлжлэн орж буй нийслэл хотын өнгийг гэрэл зургаар хүргэж байна.


Улаанбаатар хоногийн ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв