Өмнөговь аймгийн гэх иргэд өнөөдөр Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатыг огцрохыг шаардаж, БОАЖЯамны гадна жагслаа.

Жагсаалд оролцогчид "Уух ус, суух нутаггүй боллоо", "Зайсангийн иргэдийн газрыг олгохыг шаардаж байна", "Хариуцлага алдсан албан тушаалтныг төрд томилохгүй байхыг шаардаж байна", "Тост тосон бумба аврал эрж байна", "Ирвэсийг хамгаал", "Б.Чойжилсүрэн намдаа өгсөн хандивынхаа төлбөрт тостыг хуслаа", "2019 оны 5 дугаар сарын 2-3"ны хооронд Гүндалайд өгсөн 8 га газраа цуцлана уу Н.Цэрэнбат сайдаа" гэсэн үг бүхий лоозон барьжээ.

Гэрэл зургаар хүргэж байна.