Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань-ийн Монгол Улсад хийж буй айлчлал эхэллээ. 

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон албаны бусад хүмүүс БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань-ийг “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтав.