Монгол Улсын Засгийн Газар, БНХАУ-ын Засгийн Газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тавдугаар сард Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн сурагчдын дунд англи, хятад хэлний тэтгэлэгт хөтөлбөрийн шалгалт зохион байгуулжээ.

Тус шалгалтад нийт 800 гаруй сурагчид оролцсоноос 180 хүүхэд тэнцэж, үүнээс 40 сурагч өөрийн мэдлэг боловсролоороо ялгарч Хятадын Засгийн Газрын 100 хувийн тэтгэлэгт хамрагдахаар болсон байна.

Тэтгэлэгт хамрагдахаар болсон сурагчдад Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар урилгыг өнөөдөр гардууллаа. 

Үйл ажиллагааны фото сурвалжлагыг хүргэж байна.