Төрийн соёрхолт зураач Я. Үржинээ (1940-2000)

Я. Үржнээ 1940 онд Москва хотод төрсөн. Зөвлөлтийн арван жилийн 1-р дунд сургууль төгссөн. 1970 онд И. Репины нэрэмжит Уран Зургийн Академийг монументаль Урлагийн мэргэжлээр төгссөн. Ардын армид цэргийн алба хааж улмаар 1956 оноос “Элдэв очир” кино театрт зураачаар, хэвлэл чимэглэлийн газар, В.И Лениний музейд, хэлмэглэгсдийн музейд ерөнхий зураачаар ажиллаж ирсэн. 1995 оноос Дүрслэх Урлагийн “Анима” сургууль, 1999 оноос Кино Урлагийн дээд сургуульд багшилж байсан.

Өөрийн эзэмшсэн мэргэжил болох монументаль урлагийн томоохон бүтээлээс нь дурьдвал Зөвлөлтийн дайчдад зориулсан “Зайсан” хөшөө, В. И. Лениний музейн фасадын зэс хөөмөл, ГХЯ-ны Чингис хааны чулуун шигтэмэл, МУЭСТО-ны Янжинлхамын зээгт наамал зэрэг бүтээлүүдийг урлан бүтээсэн юм.


Дүрслэх урлаг, чимэх чимэглэх урлаг, график дизайны чиглэлээр үндэсний хувцасны альбом, ханын чимэглэл, календарь, зурагт хуудас хэдэн зуугаар зурж бүтээсэн. Театр, ардын урлагийн чиглэлээр сүүлийн 30 шахам жилд УАДБЧуулгын концерт, МАХН, МҮЭ-ийн их хурал төрийн концертнуудын тайз, хувцасны эскизүүдийг хийж байв.

Хэвлэлийн салбарт мэргэшин ажиллаж “Пионерийн үнэн”, “Залуучуудын үнэн”, “Новости Монголии” зэрэг хэдэн арван сэтгүүлийн плакат, хэдэн зуун чимэглэл, шуудангийн марк, ил захидал зурсан юм.

Нам төрөөс хөдөлмөр бүтээлийг нь үнэлж 1981 онд Монгол Улсын Төрийн соёрхолт зураач, Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн Газрын хүндэт жуух, Ардын хувьсгалын 50,60 жилийн ойн медалиуд, МУЭ-ийн шагнал, МҮЭ-ийн хорооны шагнал, зураач Б.Шаравын нэрэмжит диплом зэрэг одон медалиудаар шагнасан. “Ардын элч”, “Эргүүн хунгийн домогт” кинонд оролцон тоглосноос гадна “Зэрэг нэмэхийн өмнө” киноны зураачаар ажилласан.

ФОТО: Нэгэн зууныг элээн бидний сэтгэлд хоногшсон бүтээлүүд нь