Өчигдөр шөнө 22 цаг 40 минутын үед Баянзүрх худалдааны төвд гал гарлаа. Гал тус худалдааны төвийн нэг давхар буюу хүнсний хэсгээс авалцсан гэдгийг түрээслэгч нар хэлж байна. Галын шалтгаан нь одоогоор тодорхойгүй учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүйг албаныхан хэлэв.

Галын улмаас 6 ширхэг хүнс, барааны лангуу шатсан байна.Шинжээчдийн дүгнэлт 14 хоногийн дараа гарах аж.