Авто зам ашигласны татварыг нэмэхээр шийдвэрлэснийг эсэргүүцэж буй иргэд өнөөдөр Төрийн ордныг тойрон машинтай жагслаа.

Тус жагаасыг Машинтай жагсаал холбоо, Босоо хөх монгол нэгдэл хамтран зохион байгуулж буй аж.

Жагсаалд оролцогчид "Ардыг чилээсэн албан татварууд", "Ард иргэдээ мөлжихөө зогсоо", "Төсвийн алдагдлыг түмэнд бүү үүрүүл", "УИХ-ын гишүүн Б.Ундармаа Капитал банкаараа 340 тэрбум төгрөг шамшигдуулсан, гаргуулж ав", "Татваруудын нэмэгдлийг зогсоо", "НӨАТ татвар биш, 100 хувь буцаан олго" зэрэг үгтэй лоозонгуудын барьж, машиндаа наажээ.

"Машинтай жагсаал"-аас гэрэл зургаар хүргэж байна.

Тус жагсаал 5 хоног үргэлжлэх бөгөөд жолооч нар жагсаалд оролцох үедээ дараах хуулийн болон  дүрмийн заалт шаардлагын дагуу замын хөдөлгөөнд оролцож, бусад  хөдөлгөөнд оролцогчдоо саад учруулахгүй байхыг Тээврийн цагдаагийн  албанаас зөвлөв.