Арабын шейх, Дубайн угсаа залгамжлах ханхүү Хамдан бин Мохаммед бин Рашид Ал Мактоум буюу Фазза манай улсад аялж зуны амралтаа зугаатай өнгөрүүлж байгаа талаар Дубайн сайтад бичжээ. Сайтад ханхүү хэрхэн Монголд амарч байгаа талаар болон Монгол бол амьдралдаа заавал очиж үзэх газар хэмээн онцолсон байна.

Угсаа залгамжлах ханхүү Хамдан бин Мохаммед бин Рашид Ал Мактоум нь жилийн өмнө яг өдийд анх удаа ирж байсан бөгөөд инстаграмд хөдөө авсан одтой шөнө буюу тэнгэрийн заадасын зургаа оруулж олон сая дагагчаа алмайруулсан юм. 

Энэ удаа тэрбээр хувийн онгоцоороо манай улсад газардсан бөгөөд цэнхэр өнгийн хуягласан Лексус 570 маркийн машинаа ч авч иржээ. Хувийн тогооч төдийгүй олон тооны бараа бологчтойгоо ирсэн тэрбээр инстаграмд 6,5 сая дагагчтай идэвхтэй нэгэн.  Ханхүү монгол адуу, уудам тал нутаг, эгэл жирийн малчин ахуй, хээр шонхор хооллож буй зургаа тавьж #mongolia гэсэн хаштаг манай улсын далбааг тавьж зургаа нийтлэсэн нь олон мянган лайк хэдэн зуун сэтгэгдэл авчээ. Түүний оруулсан гэрэл зургууд мөн бичлэгийг орууллаа.

Фото:


Видео: