Америкийн Нэгдсэн Улсын Батлан хамгаалахын сайд Марк Эспер манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар айлчилж буй тэрбээр өнөөдөр Батлан хамгаалахын яаманд ажиллалаа.

Энэ үеэр сайд Марк Эсперт Монгол Улсаас морь бэлэглэлээ.

Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын эхний өдрүүдэд АНУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар АНУ-д албан айлчлал хийсэн. Энэ үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Д.Трампын 13 настай хүү Барронд морь бэлэглэснийг "Ялалт" хэмээн нэрлэсэн талаар Д.Трамп мэдэгдсэн юм.

Гэрэл зургаар хүргэж байна.