DJ Tiësto нь Юта мужийн цөлийн дунд орших резорт амралтын газарт загвар өмсөгч Анника Бэйкстэй гэрлэжээ.

Жинхэнэ нэр нь Tijs Michiel Verwest гэх 50 настай DJ Tiësto нь 120 сая фунт стерлингийн хөрөнгөтэй бөгөөд дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй зургаа дахь DJ юм. 

Тэрээр "футурист" хэмээн тодорхойлсон Амангир амралтын газрыг сүйт бүсгүй болон хуримын зочиддоо зориулан бүхэлд нь түрээслэжээ.

Vogue сэтгүүлийн мэдээлж буйгаар сүйт бүсгүй Анникагийн хуримын даашинзыг Оскар Де Ла Рента болон Берта нар урлажээ. Тэрээр хуримын ёслолын үеэр Оскар Де Ла Рентагийн даашинзыг, ёслолын дараа Бертагийн урласан даашинзыг өмсөнө хэмээн бодож байсан ч эсрэгээр нь өмссөн байна. 

Харин сүйт залуу Том Фордын костюм сонгосон нь түүний дуртай киноны дүр болох Жеймс Бондын хувцаслалт нөлөөлсөн гэнэ.

DJ Tiësto хуримынхаа талаар “Миний төсөөлсөнөөс ч илүү үзэсгэлэнтэй, онцгой өдөр байлаа” гэжээ. 

Хүлээн авалт, тангараг өргөх ёслолын дараа тус газар шөнийн клуб болон хувирсан ба сүйт залуугийн сүйт бүсгүйдээ зориулан бичиж, продюсерласан “A million year” дууг DJ Coleman тогложээ.

Хуримын ёслолоос гэрэл зургаар хүргэж байна.




Эх сурвалж: www.dailymail.co.uk