Үндэсний номын баяр Д.Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд буюу энэ сарын 14-15-нд “Ном бол зам” уриан дор болов.

 
Энэхүү баярын өдрийг 26 дахь удаагаа тэмдэглэж байгаа нь энэ юм.

Номын баярын үеэр хэвлэлийн компани болон зохиолчид ном бүтээлээ тодорхой хувиар хямдруулан уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн номын баярт зохиолч, аж ахуйн нэгж нийт 120 орчим оролцогч оролцлоо.