2020 оны зуны нүүр будалтын чиг хандлагыг нил ягаан өнгө тодорхойлж байна. Лаванда цэцгийн тариалангийн талбай, тансаг үнэрт лилакын модод болон наран жаргахын үед тэнгэр ягаарахад гэх мэт нил ягаан өнгө байгалийн хамгийн нандин хэсгүүдэд үзэгддэг билээ. 

Тэгвэл одооноос эхлээд энэ өнгө бидний нүүр будалтыг ч нүд булаам болгох гэнэ. Одууд ч нил ягаан өнгийг өргөнөөр хэрэглэж энэ өнгөний дур булаам зохицлыг гайхуулж байгаа юм. Мөн энэ өнгө нь өнгө тэнцүүлэх чадвартай. Тиймээс ч өө дарагч, нүүр будалтын сууриуд нил ягаан өнгөтэй байдаг аж. Хэт шаргал болон сааралдуу өнгийн арьстай хүмүүс нил ягаан өнгийн өнгө тэнцвэржүүлэгч хэрэглэснээр илүү амьд болоод дулаахан арьсны өнгөтэй болдог байна.