Нийслэлийн ЗДТГ-аас санаачилсан "UBIKE" унадаг дугуй түрээслэх үйлчилгээ хэрэгжиж эхлээд 2 сарын хугацаа өнгөрч байна. Тус төслийг “Никель ганбаа” ХХК, “Петровис” ХХК, Хас банктай хамтарсан консерциум хэрэгжүүлж буй юм.

Иргэд дугуй түрээслэн унахад эхний нэг цагийн төлбөр нь 1000 төгрөг бөгөөд цаашлаад цаг тутамд 500 төгрөгөөр нэмэгддэг. Төлбөрийг  “UBIKE” аппликэйшнаар төлдөг ба түрээсийн дугуйг  одоогоор  нийслэлийн 8 газарт байршуулаад буй юм.

Тэгвэл өнөөдөр UBIKE төслийг өргөжүүлж, 100 дугуйг үйлчилгээндээ нэмж нэвтрүүллээ. Мөн өнгөрсөн 2 сарын хугацаанд дугуй түрээсийн үйлчилгээг соёлтой, боловсон хэрэглэсэн, байнгын үйлчлүүлэгчдэдээ урамшуулал олголоо.