“Форд моторс" компанийн 100 орчим ажилчин цагдаагийн машин үйлдвэрлэхээ зогсоохыг хүссэн албан бичгийг байгууллагынхаа удирдлагуудад хүргүүлжээ.

Мөн тэд уг хүсэлтээ захидлаар илэрхийлсэн бөгөөд цагдаа нар эрх мэдлээ урвуулан хүний аминд хүрч буй үйлдэл улс даяар эрчимтэй нэмэгдэж буй учир ийм гаргалгаанд хүрсэн гэнэ.

Getty Images

Тэдний захидалд дурдсанаар түүхийн явцад Фордын ажилчдын загварчилж, бүтээсэн унаанууд нь цагдаа нарын харгис хэрцгий үйлдлүүдийн дэргэд байсан аж.

“Форд моторс" компанийн Харилцаа холбооны ахлах ажилтан Марк Трүби өмнө нь “Ажилчдынхаа санаа бодлыг сонсоход үргэлж нээлттэй байна. Хэрэв боломжтой бол үйл хэрэг болгоход ч бэлэн” хэмээж байжээ. Гэсэн хэдий ч ажилтнуудын захидлын хариуд цагдаагийн машин үйлдвэрлэхээ зогсоохгүй гэдгээ мэдэгджээ.


Эх сурвалж: Complex