Америкийн алдарт шоуны од Ким Кардашианы бага дүү Кайли Женнер "Forbes" сэтгүүлийн нүүрийг чимжээ. 

Кайли Женнер нь “Кайли” хэмээх өөрийн гоо сайхны брэндийг байгуулж хувийн карьераа эхлүүлсэн нэгэн юм. 2018 оны 2 дугаар сард шинэхэн ээж болж, охинтой болсон тэрээр энэ удаа  "Forbes" сэтгүүлд зургаа авахуулснаараа тус сэтгүүл дээр гарсан анхны Кардашиан боллоо.