"Forbes Asia" сэтгүүл 100 дижитал одын жагсаалтыг гаргалаа.

Энэхүү жагсаалтад Азийн дижитал ертөнцийг шуугиулсан дуучин, хамтлаг, кино урлаг, телевизийн алдартнуудыг онцолжээ.

Тэд бол нийгмийн сүлжээний хүчирхэг талбарт идэвхтэй, шинийг санаачлагч байсны үр дүнд олон сая үнэнч дагагчтай, ашиг орлоготой болсон алдартнууд юм. Хэдийгээр тэд тайз дэлгэцнээ гараагүй ч ийнхүү дижитал платформын ачаар нэр алдраа бататгажээ.

Үндсэндээ хөл хорио, цар тахал тэднийг илүү алдаршихад нөлөөлжээ.

Blackpink хамтлаг 


Blackpink хамтлаг Lisa (23), Jennie (24), Rosé (23),  Jisoo (25)—Instagramд Lisa 42 сая дагагчтай, Celine брэндтэй хамтран ажилладаг.Jennie нь Chanel брэндийн дүрх төрх. Jisoo нь Dior, Rosé нь Saint Laurent брэндтэй сурталчилгааны гэрээ байгуулсан. 11 дүгээр сард Blackpink  хамтлаг хамгийн анхны Billboard Artist- ийн 100 chart-д орсон охидын хамтлаг болжээ.

Дуучин Yee

Хятадын TFBoys хамтлагийн гишүүн Yee. Түүний жинхэн нэр нь Юу ЯанГанши.  2019  оноос "Better Days" кинонд Хонконгийн  наадмаас шагнал авсан юм. Тэрбээр Хятадын нийгмийн сүлжээ Weibo-д 86 million сая дагагчтай. 

Emporio Armani, Tiffany & Co зэрэг брэндтэй хамтран ажиллаж байна.

Тайландын жүжигчин Давика Хоорни

 Тэрбээр Тайландын жүжигчин юм. Тэрбээр телевизийн цуврал киногоор олны танил болсон. Инстаграм дахь Тайландын хамгийн алдартай хүмүүсийн хоёрдугаарт бичигддэг, 12 сая дагагчтай.  Давика Хоорни Gucci, L’Orea зэрэг брэндтэй хамтран ажилладаг.

Энэтхэгийн кино урлагийн нэг амьд домог - болон язгууртны хүмүүжил элч Амитаб Баччан. Ахмад уран бүтээлч тэрбээр 200 гаруй кинонд тоглосон. 105 сая дагагчтай. Нийгмийн сүлжээ дэхь дагагч нар нь түүнд Ковид-19 вирус туссаны дараа 7 сая долларын туслалцаа үзүүлсэн юм.

Вьетнамын жүжигчин дуучин Чи Пу /27 настай/

Чи Пу нь Вьетнам дахь нийгмийн сүлжээ дэх хамгийн алдартай эмэгтэй. 19 сая дагагчтай. Загвар өмсөгч, дуучин, жүжигчин. YouTube хуудастаа 92 сая дагагчтай.  Тэрбээр цар тахлын үеэр $50,000  хандивласан юм.

BTS хамтлагАлдарт BTS /Beyond the Scene/ нь RM, Jin, Suga, J-Hope, Jimin, V, Jungkook хэмээх долоон гишүүний бүрэлдэхүүнтэй, Өмнөд Солонгосын хөвгүүдийн хамтлаг юм. Тэд 2010 онд байгуулагдаж, 2013 онд Big Hit Entertainment-ийн удирдлаган дор дэбютээ гаргаж байв. BTS хамтлагийн фэн платформыг бий болгож, 8 тэрбум ам.долларын Software компанитай.BTS хамтлагийн менежмэнтийг хариуцдаг Big Hit Entertainment компани тус улсын хөрөнгийн анхдагч зах зээлд хувьцаагаа гаргахаар болж, $4.1 тэрбумээр үнэлэгдэн $822 саяын хөрөнгө босгохоор төлөвлөжээ.