Нэг жилийн гэрээтэй утасны дугаар авчихаад 3 сар хэрэглээд нутаг буцахдаа хаях, онлайн сургалтанд бүртгүүлчихээд сарын дараа гэнэт больё гэж шийдээд орхих, гоо сайхны сайтны хаягт бүртгүүлж гишүүн болж бүтээгдэхүүн авчихаад шууд орхих зэргийг бид хайнга зангаасаа болж их хийдэг. Ялангуяа онлайн сургалт. Монголд бол утасны дугаарыг хэрэглэхгүй шууд хаяж болдог. Харин германд хэзээ ч тийм юм байхгүй. Тоохгүй хаясан бүхэн өр болно. Хаа нэгэнтээ гарын үсэг зурсан, хаяг өгсөн, бүртгүүлсэн л бол үргэлж буцаж холбогдож хэрэглэхгүй гэдгээ үргэлж хэлэх ёстой байдаг. Үүнийг гэрээний соёл гэдэг. Гэрээ гэж маш айхтар юм энд бий. Хаа нэгтээ үйлчилгээ авах гэж гэрээ байгуулсан (тэр жижиг том хамаагүй) бол заавал холбогдож гэрээг цуцлах өргөдлийг бичгээр гаргаж шуудангаар илгээж байх нь аюулгүй. Энд тэнд фитнесст бүртгүүлээд явалгүй орхих, төлбөрөө төлөхгүй байх, утасны дугаараа устгуулахгүй байх, нэг вэб сайтны гоо сайхны компанид гишүүн болчихоод тодорхой үйлчилгээг авчихаад хаях, үндсэн хэрэглэгчийн мөнгөө төлөхгүй байх гэх мэтэд хэзээ нэгэн цагт дарж дийлэхгүй өрөнд унах болно. 

Би Монголд юм чинь яахав гэж болно. Гэхдээ таны хаягийг хэзээ нэгэн цагт заавал олно. Тэр хугацаанд таныг хайсан бүх зардлыг та өөрөө төлөх болно. Гол нь германд өр удам дамждаг. Тиймээс герман гэлтгүй европын аль нэг сайтаас юм авах, германд ирчихээд ямар нэг гэрээ энэ тэр байгуулах бол маш болгоомжтой хянамгай эргээд холбоо барих хариуцлагатай байх ёстой байдаг. Ямар ч үйлчилгээ аваагүй ч гэрээ байгуулсан л бол төлөх л болдог жамтай.Тиймээс л анхнаасаа юмыг зөв бодож төлөвлөгөөтэй байхыг шаарддаг. Таалагдахгүй байна хаялаа болилоо гэсэн юм ховор. Шийд гаргахаасаа өмнө сайтар бодох ёстой болно. Шйид гаргасан бол түүндээ хариуцлагатай хандах ёстой болдог.