Хэрвээ та фитнессийн дараа шүршүүрт орохдоо усны шаахай өмсдөггүй бол дараах мэдээллийг уншсаны дараа бодлоо өөрчлөнө гэдэгт итгэлтэй байна.

Техасын нэгэн эр биеийн тамирын дасгал хийсэний дараа шүршүүрт хөл нүцгэн оросны улмаас цус-иддэг халдвар авсан байна. Эхэндээ нэг үү шиг хэлбэртэй байснаа тав болон нэмэгдэж, дараа нь задгай шарх үүссэн хэмээн Английн Daily Mail мэдээлжээ.

Хэд хэдэн эмийн эмчилгээ, олон сарын өвдөлтийг даван туулсаны дараа нэрээ нууцалсан эр арьс суулгах мэс засал хийлгэхээр болсон байна. Тэрээр мэс засал хийлгээд хоёр сар болсон ч бүтэн хөл дээрээ алхах хүртлээ дахиад сар хүлээх хэрэгтэй болжээ.

Халдвар авахаасаа өмнө тэрээр маратонд бэлдэж байсан гэнэ. Ажлынхаа дундуур фитнессээр хичээллээд шүршүүрт орох гэтэл улавчаа мартсан тул ямар ч байсан шүршүүрт орохгүй бол эргээд ажилдаа очиход хөлс үнэртэнэ хэмээн сэрэмжилжээ. Түүний дараагаас хөлөн дээр нь хар толбо үүсэн загатнаж эхэлсэн гэнэ.

Аажмаар тэр толбо нь үү болсон бөгөөд эмчийн хэлснээр хоргүй хавдар гэж оношилжээ. Гэрээр 6 сарын эмчилгээ хийлгэсэн ч халдвар даамжирсаар эцэст нь мэс засал хийлгэхээр болсон хэмээн сэтгүүлчид тайлбарласан байна. Тэрээр хүмүүст ямар ч зүйл тохиолдсон бай “хөлөө хайрла, харин хөл тань таныг хайрлах болно” гэжээ.



Эх сурвалж: www.menshealth.com