Филиппинийн Булакан мужийн багш Иан Фрэнсис Манга бол 22 настай. Гэвч хүмүүс түүнийг сурагч хэмээн андуурдаг байна.

Намхан, балчир царайтай тэрээр Сан Хосе Дель Монте хотын "Mater El-Roi School Inc" хувийн сургуулийн бага ангийн сурагчдад багшилдаг аж. Тэрээр “Би шавь нартайгаа ах дүүс шиг байдаг. Би тэдэнтэй үргэлж тоглодог” хэмээн ярьжээ.

Манга хүүхэд байхдаа бие султай байсан нь түүний өсөлтөд нөлөөлсөн байж болзошгүй гэж үздэг байна. Гэвч өсөлтийнхөө талаар эмчтэй тусгайлан зөвлөлдөөгүй аж. Мангагийн хэлснээр өсвөр насандаа бэлгийн бойжилтийн шинж тэмдэг илрээгүй ба суга, нүүрэнд нь үс ургаагүй болохыг анзаарчээ. Тэрээр хүүхэд байхдаа бусадтай нөхөрсөг нэгэн байсан тул хүүхдүүд өөрийг нь дээрлэхдэггүй байсан тухай дурсчээ. 

Манга хэдийгээр нөхөрсөг зан авиртай ч шавь нартаа зааж сургахдаа нухацтай, хариуцлагатай ханддаг гэнэ.





Эх сурвалж: https://nextshark.com