Филиппиний шинэ хуулиар ахлах сургууль сурагч болон коллежийн оюутнууд төгсөхөөсөө өмнө дор хаяж 10 мод тарих шаардлага тавьжээ. 

Тус хуулиар дамжуулан төгсөлтийн үеэр мод тарих явдлыг уламжлал болгосноор дэлхийн дулааралтай тэмцэхэд хувь нэмрээ оруулах өөрчлөлтийг авчирна хэмээн найдаж байна. Уг хуулийг санаачлагчдын үзэж буйгаар тус хуулийн заалтыг тууштай дагаж мөрдвөл дараагийн зуун жилийн туршид 525 тэрбум модыг тарих боломжтой гэж тооцоолжээ. 

Филлипиний Магдало намын төлөөлөгч Гари Алежано нь тус хуулийн гол санаачлагч бөгөөд “Жилд 12 сая сурагч дунд сургууль, 5 сая сурагч ахлах сурууль, 500,000 оюутан коллеж төгсдөг. Энэ санаачлага тууштай хэрэгжиж чадвал жил бүр 175 сая мод тарих болно” хэмээн хэлжээ. Модыг ой мод, тусгай хамгаалалтын газар, цэргийн хуаран,  орхигдсон уул уурхай, сонгогдсон хот суурин газарт тарих болно гэж CNN Филиппиний мэдээллийн албаны мэдээнд дурджээ. 

Засгийн газрын мэдээлснээр тарих төрөл зүйлийн ургамал нь тухайн бүс нутгийн цаг уур, онцлог, газрын гадаргуунд тохирсон байх ёстой бөгөөд уугуул амьтад болон хүмүүст тааламжтай байхыг анхаарах хэрэгтэй гэжээ. Мод нь нүүрстөрөгчийг шингээн авах нөлөөтэйгөөс гадна ирээдүй үеийнхэнд байгаль орчны талаарх ойлголтыг өгч, цаашдын экологийн санаачлагуудыг гаргах эхлэл болоход тус хууль туслана гэж найдаж байгаа аж.

Эх сурвалж: www.independent.co.uk