КИЕВ. /Ukrinform/. Италийн автомашин үйлдвэрлэгч “Ferrari” компани “Ferrari SF90 Stradale” спорт загварын автомашинаа танилцуулжээ. Уг машин нь цэнэглэж болдог хос хөдөлгүүртэй анхны спорт загварын машин юм.

“Ferrari –гийн хос хөдөлгүүртэй, цэнэглэж болдог анхны спорт загварын энэхүү автомашин нь компанийн түүхэн дэх хамгийн хүчирхэг машин болсон” гэж мэдээлэлд дурдсан байна.

“Ferrari SF90 Stradale” нь 3.9 литрийн эзлэхүүнтэй V8 хөдөлгүүрээс гадна, хамтдаа 896 морины хүч гаргадаг гурван цахилгаан хөдөлгүүртэй байна. Италийн спорт загварын машин ердөө хоёрхон секундэд цагт 100 км хурдалдаг бол хамгийн дээд хурд нь цагт 340 км ажээ. Харин цахилгаан хөдөлгүүрээрээ 25 орчим км явах боломжтой бөгөөд хамгийн дээд хурд нь цагт 135 км-ээс хэтрэхгүй байна. “Ferrari”-гийн шинэ автомашинуудыг ирэх оны эхээр худалдан авагчдад хүргэх төлөвтэй байна.

Италийн компани өмнө нь хос хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэж байсан боловч цахилгаан хөдөлгүүрүүдийг цэнэглэж болдоггүй байжээ. Харин шинэ загварт бензин хөдөлгүүр болон тоормосны ажиллагаанаас цэнэглэгддэг цахилгаан моторууд, цэнэглэгчүүдийг суурилуулжээ. “Ferrari SF90 Stradale”-ийг мөн энгийн цахилгаан автомашины адилаар цахилгаан кабелаар цэнэглэж болох аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг