НЬЮ-ЙОРК. /TASS/. “Фэйсбүүк” компани “Instagram” хэрэглэгчдийн дунд агшин зуур зурвас илгээх зориулалттай шинэ аппликейшнаа өнгөрсөн пүрэв гарагт танилцуулжээ.

Threads” хэмээх нэртэй энэхүү мессенжер нь нийгмийн сүлжээнд хамгийн дотны хүмүүстэйгээ харьцахад зориулагдсан хавсралт бөгөөд зурвас, дүрс бичлэг хүлээн авах болон илгээх боломжтой гэнэ. 

Түүнчлэн  “Threads”-т тухайн харилцагчийн байршлыг мэдэгдэх функц байдгаас гадна хэрэглэгчийн яг одоо юу хийж байгааг мэдэгдэх боломжтой гэнэ. Энэхүү аппликейшныг “Android болон “iOS” платформ дээр ашиглах боломжтой юм хэмээн “Фэйсбүүк” компани мэдэгджээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг