ТОКИО. /Kyodo/. Татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор орлогоо хэсэгчлэн нуун дарагдуулж байна хэмээн Фэйсбүүк компанийн Япон дахь салбарыг Токиогийн татварын газар сэжиглэж байна.


Тодруулбал, 2017 оноос 2019 оны хугацаанд зар сурталчилгаанаас олсон 500 сая иен буюу 4.7 сая ам.доллартой холбоотой асуудал яригдаж байгаа аж. Энэ мөнгийг орлогын албан татварын хувь хэмжээ 12.5 хувь байдаг Ирланд дахь салбарын данс руу явуулжээ. Японд энэ хувь хэмжээ 30 хувиас дээш байдаг аж. 



Ийнхүү Фэйсбүүкийг сүүлийн хоёр жилийн хугацаанд татвараа дутуу төлсөн гэж үзэж байгаа аж. Японы эрх баригчид Фэйсбүүкийн Япон дахь салбар байгууллагыг одоогоор мөрдөн шалгаж байгаа аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг