Удаан хугацаанд яригдсан дижитал мөнгөн тэмдэгт Libra ирэх оны нэгдүгээр сард гарах бололтой.

Жил гаруй хугацаанд дэлхийн санхүүгийн зохицуулагч байгууллагуудын хяналт шалгалтаар орсны дараа Libra АНУ-ын доллараар баталгаажуулсан дижитал валют буюу stablecoin хэлбэртэй гарна гэж Financial Times сонин мэдээлэв. 

Libra-гийн төсөл нэгдүгээр сард эхлэхээр төлөвлөж байгаа ч яг хэдийд гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд энэ нь Libra-гийн Холбоо Швейцарын Санхүүгийн зах зээлийн Хяналтын Газар буюу FINMA-аас төлбөрийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг хэзээ авахаас хамаарах юм. 

“Facebook”-ийн крипто валют хэмээн нэрлэгдэж байгаа ч Либра крипто валют нь “Libra Association” хэмээх ашгийн бус бие даасан байгууллагад хамаарах бөгөөд нийт 100 үндсэн үүсгэн байгуулагчид болон бусад хөрөнгө оруулагчдаас бүрдэж үйл ажиллагаагаа явуулах юм. 

Үндсэн үүсгэн байгуулагчдад нь банк санхүү, технологи, харилцаа холбоо, блокчэйн, ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг гэх мэт олон төрлийн байгууллагууд багтаж байгаа аж.

Үүнтэй зэрэгцэн гарч ирсэн бас нэг асуудал бол фэйсбүүк компанийн аюулгүй байдал юм.  Өмнө нь хэрэглэгчдийн хувийн мэдээллийг алдаж байсан тэд криптовалютынхаа аюулгүй байдлыг найдвартай хангаж чадах эсэх нь эргэлзээтэй юм.

Facebook компанийн энэ тал дээр Libra цахим мөнгө blockchain технологи дээр суурилж байгаа учираас ямарваа нэг аюул байхгүй гэж мэдэгдсээр байгаа билээ.

Эх сурвалж: Криптодоогтер