КАНБЕРРА. /CNBC/. Facebook” нийгмийн сүлжээ “Instagram”-ын нэгэн адил нийтлэлийн “like”-ийн тоог харагдахгүй болгох туршилтыг Австралид явуулахаар болжээ. Орон нутгийн цагаар баасан гарагаас эхлэн Австралийн “Facebook” хэрэглэгчдэд бусдын нийтлэл дэх “like” болон “reaction”-ы тоо харагдахгүй болох аж.

Энэхүү өөрчлөлтийг “Instagram” нийгмийн сүлжээ өнгөрсөн долдугаар сараас хойш хэд хэдэн оронд туршилтын байдлаар явуулсан юм. 

Facebook” компанийн мэдээлснээр,like”-ийн тоог харагдахгүй болгож буй нь хэрэглэгчдэд учрах дарамт шахалтыг бууруулах зорилготой аж. Түүнчлэн хэрэглэгчид өөрсдийн нийтлэлийг хэдэн “like” авсныг харах боломжтой гэнэ.

Facebook” уг өөрчлөлтийн талаар сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд болон басамжлал, доромжлолыг эсэргүүцэгч бүлгийн төлөөлөгчидтэй зөвлөлдсөн гэж тус компанийн төлөөлөгч мэдээлжээ. Энэхүү туршилтыг нийгмийн сүлжээнд нөлөө бүхий зарим хүн хүчтэй шүүмжилж байгаа бөгөөд тэдний хувьд “like”-ийн тоо нь бизнесийн чухал хэмжигдэхүүний нэг аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг