ВАШИНГТОН. /CNN/. Facebook” компани энэ оны эхний гурван сарын хугацаанд 2.2 тэрбум хуурамч хаягийг устгасан нь өнгөрсөн оны сүүлийн улиралд энэ төрлийн 1.2 тэрбум хаяг устгаж байсантай харьцуулахад ихээхэн нэмэгдсэн үзүүлэлт болжээ.


Facebook” компаниас пүрэв гарагт хийсэн мэдэгдэлд дурдсанаар, устгасан хуурамч хаягуудын дийлэнхийг нээснээс нь хойш хэдхэн минутын дараа устгасан бөгөөд тэдгээрийг ихэвчлэл хиймэл оюун ухаан ашиглан нээсэн байжээ. Мөн хуурамч хаягуудыг Facebook” компанийн системд халдахыг завддаг спамерууд түгээмэл ашигладаг ажээ. 


Үүнээс гадна 2019 оны эхний улиралд хүчирхийллийн утга агуулга бүхий 33 сая нийтлэл устгасан байна. “Facebook” компани энэ талаарх тайлан мэдээгээ ирэх оноос эхлэн улирал тутам олон нийтэд танилцуулахаар болжээ. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг