Ирландын мэдээллийг хамгаалах комисс “Facebook” нийгмийн сүлжээнээс мэдээлэл алдагдсан хэргийг шалгаж эхэлсэн тухай тус комиссын мэдэгдэлд дурджээ.

Хакерууд уг нийгмийн сүлжээ хэрэглэгч 50 сая хэрэглэгчийн хаягт нэвтэрч чадсан юм.

“Хувь хүний мэдээллүүдийн аюулгүй байдлыг хангадаг техникийн болон зохион байгуулалтын холбогдох арга хэмжээг “Facebook” компани авах үүргээ биелүүлж байгаа эсэхийг мөрдөн шалгалтын явцад шалгана” гэж дээрх комиссын мэдээлэлд дурджээ.

Үүний сацуу, “Guardian” сонинд мэдээлж буйгаар, хэрэв “Facebook” дүрмийг зөрчсөн байвал 1 тэрбум 63 сая долларын торгууль төлнө.

Хакеруудад бусдын мэдээллийг “булааж авах” боломж олгосон сул талыг “Facebook” компанийн инженерүүд есдүгээр сарын 24-нд илрүүлжээ. Энэ хэрэг нийгмийн тус сүлжээний түүхэн дэх хамгийн том халдлага болсон байж магадгүй гэж үзэж байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг