Федор Михайлович Достоевский бол дэлхийн хамгийн алдартай оросын зохиолч, сэтгэгч юм. Түүний бүтээлийг дэлхийн өнцөг булан бүрийн уран зохиолын хичээл дээр үзэж судалдаг. Тэрээр дэлхийн уран зохиолын хөгжилд маш том нөлөө үзүүлсэн. Түүний бүтээлийн гол дүрүүд хууль дүрэмд захирагдалгүй ихэнхдээ өөрийнхөөрөө амьдардаг. Харин зохиолчийн гол баатруудын эмгэнэлт явдалд санаа зовнидог. Тиймээс түүнийг хамгийн хүн чанар, ёс суртахуунтай, хүний сэтгэлийн судлаач хэмээн нэрийддэг.

Бид агуу сэтгэгчийн аз жаргал, хайр дурлал, амьдралын талаар хэлсэн 18 ишлэлийг хүргэж байна:

  1. Амьдралыг амьдралын утга учраас илүүтэй хайрлах хэрэгтэй.
  2. Эрх чөлөө бол өөрийгөө барьж цагдах биш харин өөрийгөө удирдах юм.
  3. Бүх зүйлд давах нь аюултай шугам байдаг. Хэрэв түүнийг давбал буцаж алхах боломжгүй.
  4. Аз жаргал аз жаргалд биш юм. Харин түүний ололт амжилт юм.
  5. Орос ард түмэн зовлонгоороо таашаал авдаг.
  6. Амьдрал зорилгогүй бол боогдож, бүтэж эхэлдэг.
  7. Ном уншихаа болино гэдэг сэтгэхээ больно гэсэн үг.
  8. Тухтай байдалд аз жаргал байхгүй. Аз жаргалыг зовлонгоор худалдан авдаг.
  9. Чин сэтгэлээсээ хайрладаг зүрхэнд хар хайрыг үгүй хийдэг эсвэл хайр харыг үгүй хийдэг.
  10. Найз минь, дуугүй байх нь аюулгүй, гоё гэдгийг сана.
  11. Хүн гэдэг ухаантай. Гэхдээ ухаантай шийдвэр гаргахын тулд ганц ухаан багаддаг.
  12. Сэтгэл зүрх хүүхдийн хажууд эдгэдэг.
  13. Гоо үзэсгэлэн дэлхийг аварна.
  14. Ашиг тус авчирчхыг хүсэж байгаа хүн хүлээстэй гартай ч олон эерэг сайн зүйлийг хийж чадна.
  15. Хүүхэд хүнд нөхцөлд хэрэгцээтэй зөвлөгөө өгч чаддаг.
  16. Өөрийн ой санамжийг гомдлоор бүү дүүрэг. Магадгүй гомдлоор дүүрсээр гайхалтай мөчүүдийг хадгалах орон зай үлдэхгүй.
  17. Би өөрөө өөртэй гээ ярьдаг шиг нэг хүнтэй бүхий л зүйлсийн тухай ярмаар байна.
  18. Тэвэрч чаддаг хүн бол сайн хүн.