Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, газар ашиглалтыг сайжруулах болон зөрчил дутагдлыг илрүүлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г НМХГ зохион байгуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд НМХГ-ын дэд даргын баталсан удирдамжийн дагуу шалгалт явууллаа. Шалгалтаар нийслэлийн төвийн дүүргүүдийн нутаг дэвсгэрт эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлэн газар эзэмшиж, ашиглаж буй зам талбайг зөвшөөрөлгүйгээр ашиглаж буй иргэн аж ахуйн нэгж, байгууллагад хариуцлага тооцжээ. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн Газрын албатай хамтран тус дүүргийн 27 дугаар хороонд эзэмшил газраа хэтрүүлэн хашаа татсан зөрчлийг газар дээр нь арилгасан байна.

Иргэн таны амьдардаг энэ төрлийн зөрчил гарч байгаа бол та НМХГ-ын 7012-8012 утас руу залгаж мэдээллээ хүргэж болох ажээ.