Монгол Улсын Онцгой комисс эх орондоо буцах хүсэлтэй Монгол Улсын хоёр мянга орчим иргэдийг 6 дугаар сард тусгай үүргийн 8 нислэгээр эх орондоо татан авахаар шийдвэрлэсэн. Европын орнуудад байгаа Монгол Улсын 2768 иргэн эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлээд байгаа юм байна.

Итали болон Мальтад байгаа иргэдээс заримыг 6 дугаар сарын 19-ний өдөр үйлдэх Франкфурт-Улаанбаатарын нислэгт хамруулах юм байна. Эх орондоо буцах хүсэлтээ өмнө нь гаргаж, нэрсийн жагсаалтад бүртгүүлсэн иргэд хүсэлтээ дахин ирүүлэх шаардлагагүй ч буцахаа больсон юмуу, шинэ нөхцөл байдал үүссэн бол хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарласан нотлох баримт бичгийг 6 сарын 6-ны дотор ЭСЯ-ны rome4@mfa.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Үүнд:

1. Эрүүл мэндийн шалтгаантай - эмчийн бичиг, эмнэлгийн магадалгааг хавсралтаар ирүүлэх;
2. Бага насны хүүхэдтэй гэр бүл (0-16 насны хүүхэдтэй) – паспорт болон хүүхдийн төрсний гэрчилгээг хавсралтаар ирүүлэх;
3. Ахмад настан (60-аас дээш настай) - паспортын нүүр хуудасны зургийг хавсралтаар ирүүлэх;
4. Жирэмсэн - жирэмсний хугацааг бичиж, нотолгоог хавсралтаар ирүүлэх;
5. Хөгжлийн бэрхшээлтэй - нөхцөл байдлаа товч, тодорхой тайлбарлаж, нотолгоо байгаа бол хавсралтаар ирүүлэх;

Тусгай үүргийн нислэгээр эх орондоо буцахаар нэр нь баталгаажсан иргэнд ЭСЯ өөрт нь тусгайлан мэдэгдэж, шаардлагатай мэдээлэл, зөвлөмж, зааварчилгааг өгнө.

Шаардлагатай тохиолдолд Элчин сайдын яамны шуурхай утас (+39 389 063 4886) –аар холбогдоно уу.

https://monembrome.mn/index.php?moduls=101&id=185

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа
Элчин сайдын яам
Ром хот