Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:39 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр Европоос 264 иргэн эх орондоо ирлээ. Үүнд жирэмсэн болон асран хамгаалагчтай 11, эрүүл мэндийн шалтгаантай 28, өндөр настан, асран хамгаалагчтай 22, бага насны хүүхэдтэй гэр бүл 51, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 152 иргэн байна.

Иргэдийг  ХӨСҮТ, ЦТЭ, “Сүнжин Гранд”, “Би Жи” зочид буудал болон “Баянхангай” амралтын газарт 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдэээллээ.