Өнгөрсөн онд Европын холбооны /ЕХ/ орнууд гадаадын орнуудаас 3 сая орчим тонн кофе импортолсон тухай ЕХ-ны Статистикийн байгууллагаас /Евростат/ мэдээлсэн байна.

Даваа гарагт Олон улсын кофены өдөр болсон ба энэхүү өдрийг тохиолдуулан “Евростат” байгууллага гишүүн 28 орны кофены импортын хэмжээг мэдээлсэн юм.

ЕХ-ны гишүүн орнуудын кофены импортын өнгөрсөн оны хэмжээг 10 жилийн өмнөх үетэй харьцуулахад 5 хувиар өссөн үзүүлэлт ажиглагдсан байна. Түүнчлэн 2017 онд гишүүн орнуудын кофены импорт 8.8 тэрбум евро буюу ойролцоогоор 9.94 тэрбум ам.долларт хүржээ.

Уг холбоо нь гишүүн бус орнууд дундаас хоёр орноос хамгийн их кофе импортолсон нь Бразил /29%/ болон Вьетнам /23%/ байсан байна. Эдгээр улсуудын араас Гондурас, Колумб, Уганда, Энэтхэг, Индонез болон Перу улс жагссан ажээ.

ЕХ-ны орнуудаас Герман улс хамгийн их кофе импортолсон ба тус улс 1.1 сая тонн буюу нийт импортын 37 хувийг дангаараа эзэлсэн гэж Евростатын тайланд тэмдэглэсэн байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг