Английн Ворчестер мужид 6 дугаар сарын 30-нд болсон "Европын хамгийн том секс фестиваль"-ийн тоног төхөөрөмж болон асруудын агаараас татаж авсан зургийг та бүхэнд харуулж байна. 

Уг гурван өдрийн тусгай арга хэмжээ нь хаалттай явагдсан бөгөөд зуу гаруй хүн оролцохоор мэдүүлсэн байна. Арга хэмжээний талаарх мэдээллийг оролцогчид нь сошиал сүлжээгээр мэдээллэхгүй, тараахгүй байх үүрэгтэй ба тусгай хамгаалалтын дор явагддаг уг арга хэмжээний байрлалыг 48 цагийн өмнө зохион байгуулагчид, оролцогчиддоо мэдэгддэг аж. Хэвлэл мэдээллийн халдлагаас үүдэн зохион байгуулагчид нь маш ам чангатай байдаг байна. 

Гурван өдрийн үйл ажиллагаа хосуудад £195, ганц бие эрэгтэй £170, ганц бие эмэгтэй £115(Английн Фунт Стерлинг) байсан бөгөөд арга хэмжээг зохион байгуулагчдийн вэб сайтад “Насанд хүрэгчдийн Диснейланд нь бидний анхны гэхдээ сүүлийн биш айлчлал байлаа” гэсэн байжээ.



Эх сурвалж: Dailymail.co.uk