Анхдугаар Европын аварга шалгаруулах тэмцээн буюу Европ тивийн мини олимп Германы Берлин хотод эхэллээ. Европ тивийн 4500 гаруй шилдэг тамирчид усанд сэлэлт, гимнастик, унадаг дугуй, завь, триатлон, голф зэрэг спортын төрлүүдээр 188 багц алтан медалын төлөө өрсөлдөх юм.

Хөнгөн атлетикийн тэмцээн Берлин хотод, голфийн тэмцээн Глэнийглс хотод зохион байгуулагдах бол бусад төрлийн тэмцээнүүд Шотландад зохион байгуулагдах юм. Тэмцээн өчигдөр эхэлсэн тус тэмцээн нийт 11 өдөр үргэлжлэх хуваарьтай байгаа юм. Спортын төрөл тус бүр дээр Европын аварга шалгаруулах тэмцээн зохиохын оронд хамгийн эрэлттэй спортын төрлүүдийг нэгтгэн нэг том наадам зохион байгуулах санаачлага гаргасан нь ийнхүү 2018 оноос хэрэгжиж эхэлж байгаа билээ.


Эх сурвалж: SPS