ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, Их Британий Оксфордын их сургуулийн Археологийн сургуулийн хамтарсан “FLAME-МОНГОЛ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болж байна. Хуралд Монгол, Их Британи, ОХУ, БНХАУ, Герман улсын судлаачид оролцож, Евразийн хүрлийн үеийн үйлдвэрлэлийн асуудлуудыг хөндөж, Монголын ба хөрш зэргэлдээх бүс нутгийн хүрлийн үеийн Археологийн соёлуудын судалгааны өнөөгийн байдал, шинэлэг мэдээллийг агуулсан илтгэлүүдийг хэлэлцэх юм.