Бороо их орсны улмаас зам эвдэрч өчигдөр үүрээр Дорноговь аймгийн Айраг сумын Айраг өртөөнд галт тэрэг замаасаа гарч осолдсон хэрэг гарсан. Тус байгалийн давагдашгүй хүчний хор хохирлыг арилгахаар төмөр замчид шаргуу ажиллаж байна. Сэргээн босголтын ажилд 200 гаруй төмөр замчин оролцож өнгөрсөн шөнийн турш ажилласан байна. 

Одоогоор зүтгүүрийн 1 секц, 4 вагоныг замаас холдуулжээ. Үлдсэн зүтгүүрийн 1 секцийг удахгүй холдуулж замыг чөлөөлнө. Энэ ажилд Зүүнбаянгийн цэргийн ангийн 2 танк оролцож байгаа юм. Мөн өнгөрсөн шөнө 03:00 цагт Оросын сэргээн босголтын галт тэрэг ирээд байна. Замаа өнөөдөртөө багтаан сэргээн засварлаж хөдөлгөөн нээхээр ажиллаж байна гэж холбогдох албанаас мэдээллээ.