Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн Түр хамгаалах байранд хамгаалалтанд байгаа цөөнгүй хүүхэд бий. 

Өнөөдөр тэдэнтэй Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, хурлын ажлын албаны дарга Б.Батбямба нар уулзлаа. Тэд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг  "Түр хамгаалах байр"-ны үйл ажиллагаатай танилцаж, Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хамгаалалтад авагдсан хүүхдүүдэд гарын бэлэг гардуулсан байна. 

Эдгээр хүүхдүүдийн ихэнх нь өмнө нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан хүүхдүүд ажээ.