Санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулж чадахгүй байгаа хамгийн гол сэтгэл зүйн шалтгаан бол сөрөг итгэл үнэмжил юм. Зөвхөн хувь хүний итгэл үнэмшилээс гадна эцэг эх, найз нөхөд, чухал хүмүүсийн итгэл үнэмшил чухал юм.

Практик дээр гарсан түүхээс

Нэгэн үйлчлүүлэгч маань өөрийн орлогоо хоёроос гурав дахин нэмэгдүүлэх хүсэлтэй байсан. Би өөрийн ажилладаг дүрмийн дагуу ажилласан. Мотиваци, айдас, сэтгэл зүйн гэмтэл. Өөрийгөө үнэлэх үнэлэмж дээр ажиллахаас гадна итгэл үнэмшил дээр бас ажилласан. Хамгийн хачирхалтай нь сөрөг итгэл үнэмшил түүнд маш бага байсан. Бүсгүй мөнгийг хүсэж байсан. Тэрээр мөнгийг хэрэгцээтэй, аз жаргал авчирдаг зүйл хэмээн боддог. 

Хориг

Үйлчлүүлэгчийн амьдрал өөрчлөгдөж эхэлсэн. Тэрээр нэгэн компанид үл хөдлөх хөрөнгө худалдах төлөөлөгчөөр ажилд орсон. Эхний сард шууд л гурван гэрээ хийсэн. Үйлчлүүлэгч сэтгэл хангалуун байсан. Тиймээс би ч гэсэн сэтгэл ханамжтай. Гэвч эхний амжилтанд хүрсэний дараа гэнэт унаж эхэлсэн. Орлого багасаж, үйлчлүүлэгчид ирээд л яваад л. Харин гэрээ хийгдэхгүй хэвээр. Компаний бүхий л ажилчид орлого олсоор. Харин тэрээр огт олоогүй. Яагаад? Юу болохгүй байна вэ гэдэг дээр бид ажиллаж эхэлсэн. Тэгэхэд бид ийм зүйлийг олсон. “Бүх баян хүмүүс хулгайчид” гэж аав нь түүнд хэлдэг байсан. Харин аавын хэлж буй зүйл зөв. Аав хэзээ ч буруу зүйл хэлэхгүй. Харин охин тэгэж боддоггүй байсан хэдий ч аавын нөлөө маш их. Бүсгүй үнэнч байхыг хүсдэг. Тэрээр амьдралдаа хүнээс огт юм авч байгаагүй. Харин мөнгөтэй болох тусам энэ бодол утгаа алдаж байгаа юм. Баян хүмүүс хулгайч. Бүсгүй баян болсоор хулгайч болж байна гэсэн үг. Тиймээс бүсгүй мөнгөтэй болж эхэлмэгц түүний далд ухамсарт өөрийгөө хулгайч болохвий, түүний хэн нэгэн шүүхвий гэх айдас төрсөн. Тэгэж бодох хамгийн эхний хүмүүс бол түүний эцэг эх. Сөрөг итгэл үнэмшил болон баян хүнд хандах хандлага санхүүгийн асуудалтай үйлчлүүлэгчдэд ажиглагддаг.

“Баян хүмүүс хулгай хийдэг”. Би тэднийг хулгай хийдэг эсэхийг мэдэхгүй. Магадгүй хэн нэгний гэрээс ямар нэгэн зүйл алга болдог бол тэрээр хөрш саятаныг сэжиглэдэг байх. Гэвч надад баян, саятан хөрш байхгүй. Магадгүй саятан манай гэрт орж ирээд даруухан гэрийг минь хараад яваад өгсөн байх. Магадгүй тэдний дунд шударга бус хүмүүс байгаа байх. Гэхдээ бүгд биш. Ядуу хүмүүс дунд байдагтай адил. Үүний талаар маш удаан ярьж болно. Өөр зүйл чухал юм. Та баян хүмүүсийг үзэн ядаад л байвал та баян болохгүй. Учир нь та үзэн яддаг хүн шигээ яаж болох юм бэ? Хэрэв та өөрийн санхүүгийн байдлаа өөрчлөхийг хүсэж байгаа бол та мөнгөнд ямар дүрмийн дагуу ханддаг вэ гэдгийг бодоод үзээрэй. Та ажлын тухай юу гэж боддог вэ? Мөн таны эцэг эх мөнгөний талаар юу гэж ярьдаг вэ? Эцэг эхийн нөлөө маш их байдаг. Таны амьдралд эдгээр итгэл үнэмшил хэрхэн нөлөөлдөг тухай бодоод үзээрэй. Өөрийн сөрөг итгэл үнэмшил дээр дүгнэлт хийж, хүссэн орлогтой болоход тус болох шинэ итгэл үнэмшил, шинэ дүрэмтэй болоорой. Шинэ итгэл үнэмшилийг нотолгоо болгон ашиглаж болно. Энэ арга хурдан биш хэдий ч маш үр дүнтэй. Мэдээж мэргэжлийн хүн дээр очиж илүү үр дүнтэй арга хэрэглэж болно. Үүнтэй зэрэгцээд өөрийгөө үнэлэх үнэлэмж, сэтгэл зүйн гэмтэл, өөр бусад асуудлуудтай ажиллаж болох юм.