Дэлхийн зах зээл дээр биткойны дараа орох нэр хүнд бүхий Ethereum блокчэйнийг үндэслэгч Виталик Бутерин албан ёсоор долларын тэрбумтан болжээ. Өдгөө 27 настай Оросын програм зохион бүтээгчийн энэхүү амжилт нь дэлхий нийтийг гайхшруулаад байна. Он гарснаас хойш Ethereum-ийн зах зээл дээрх үнэлгээ дөрөв дөхин өсч, нэгж ширхэгийн үнэ 700 доллараас 3000 доллар хүртэл нэмэгджээ. 

Тэрээр мөн твиттер хуудастаа гурван жилийн өмнө “Анхааруулга: крипто валютууд нь шинэ, хэт тогтворгүй ангиллын хөрөнгөд тооцогдсон хэвээр байгаа тул үнэ ханш нь хэзээ ч хамаагүй тэг хүртэл унах боломжтой. Алдахыг хүлээн зөвшөөрөх хэмжээнээс илүү мөнгө бүү оруул. Хэрвээ та насан туршын хуримтлалаа хэрхэн бий болгох талаар бодож байгаа бол уламжлалт хөрөнгийн хэлбэр хамгийн найдвартай сонголт хэвээр байгаа шүү” гэж байжээ.