Улсын онцгой комиссийн ажлын хэсгийн 6 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаан хойшлон өнөөдөр буюу 6 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдахаар болсон. Иймд 7 дугаар сарын 4-ний Токио-Улаанбаатар чиглэлий тусгай үүргийн нислэгээр эх орондоо буцах зорчигчдын нэрсийн жагсаалт хараахан ирээгүй байгаа болно. 

Япон дахь Монгол Улсын ЭСЯ-наас нэрсийн жагсаалтыг яаралтай авахаар ажиллаж байгаа бөгөөд нэрсийн жагсаалт ирмэгц жагсаалтад багтсан иргэд рүү ЭСЯ-ны зүгээс холбоо барина.


Эх сурвалж: Япон дахь Монгол Улсын ЭСЯ