Рио-2016” паралимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн аваргын алтан медаль хүртжээ.Тэрбээр энэ сарын 17-19 Финланд улсад болсон Олон улсын пауэрлифтингийн холбоо /IPF/ -ны хэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий 105 кг-д энэ жингийн дэлхийн рекордыг 2 удаа шинэчлэж 242.5 кг шахаж өргөн Дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн боллоо.

Пауэрлифтингийн RAW төрлөөр Монгол Улсын анхны дэлхийн аварга, рекорд амжилтын эзэн Э.Содномпилжээ Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, Үндэсний шигшээ багийн гишүүн бөгөөд ШШГЕГ-ын 439 дугаар ангийн Сүлд сдорт хорооны тамирчин юм. Тэрбээр өөрийнх нь бэлтгэл сургуулилтыг хангаж дэмждэг энэ байгууллагууд болон Ард Даатгал санхүүгийн нэгдэл ХК, Ард даатгал ХХК, ХСИС, Мон Алтиус БТДС-ийн хамт олон, бэлтгэл хангасан Ган-Эрдэнэ Гансүх /Tuga Powerlifting/ нарт бүгдэд нь чин сэтгэлээсээ баярлалаа гэж Фэйсбүүк хуудсандаа бичжээ.

эх сурвалж: Монцамэ агентлаг