Пауэрлифтингийн хэвтээ шахалтын хэрэглэлтэй болон хэрэглэлгүй төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад есдүгээр сарын 7-12-ны хооронд боллоо.

Тэмцээний хэрэглэлгүй төрлийн эрэгтэйчүүдийн 105 кг жинд “Рио 2016” Паралимпийн хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ 248 кг-ийг шахан түрүүлж, дэлхийн дээд амжилтыг дахин тогтоолоо. Тэрээр өмнө нь 107 кг-ын жинд дэлхийн дээд амжилтыг шинэчилж байв.

Э.Содномпилжээ “Токио 2020” Паралимпийн наадамд өрсөлдөх эрхээ аваад буй. Монголын Пауэрлифтингийн Нэгдсэн холбооноос зохион байгуулсан тэмцээний үеэр залуучууд, насанд хүрэгчид болон мастерс ангиллын тивийн аваргууд тодорсон юм.