Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өчигдөр Эрүүл мэндийн яамны аппаратын хамт олонтой уулзаж, ажил байдалтай танилцлаа. Уулзалтын үеэр салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, засгийн газарт өргөн барих асуудлууд зэргийг боловсруулан яаралтай танилцуулахыг үүрэг болголоо.Мөн цаашидын хийх ажлынхаа талаар танилцуулж, нийт албан хаагчдыг сахилга бат, хариуцлага, ёс зүйтэй ажиллахыг анхаарууллаа.