С.Зориг агсны хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг камерын өрөөнд нь эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг өчигдөр УИХ-ын гишүүдэд үзүүлсэн нь шуугиан тариад байгаа билээ. 

Бичлэгийг үзсэн гишүүд энэхүү эрүүдэн шүүх ажиллагааг хүн ёсноос гадуур зүйл хэмээн эгдүүцэн хүлээн авч сэтгэгдлээ илэрхийлсэн.

Тэгвэл уг бичлэгийг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынханд хаалттай хүрээнд үзүүлэхээр болжээ. Гэхдээ ямар нэгэн дуугүйгээр үзүүлэх бөгөөд камерын бичлэг хийлгэхгүй юм байна. Энэ нь сэтгүүлчдэд мэдэх эрхийг хангаж байгаа хэрэг юм.

Уг бичлэгийн талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Ээжийнх нь хашаан дотор хүний цогцос хаяж айлгасан. Гурван Монгол залууг хүчээр айлган сүрдүүлэлж, дарамталж байгаад энэ хэргийг үүрүүлсэн байна. Хэрэгт холбогдсон хүмүүс айж, дарамтад орсон учраас мэдүүлэг өгсөн тухайгаа бидэнд бичгээр ирүүлсэн" хэмээн 7 хоногийн өмнө ярьсан юм.