УИХ дахь Хууль зүйн байнгын хороо Төрийн ордонд дөнгөж сая хуралдаж дууслаа. 

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр захирамж гаргаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаад буй Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг уг хуралдаанаар хэлэлцлээ.

Хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн олонх Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн "Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Хуралдааныг видеог эндээс үзнэ үү.