МОСКВА. /РИА Новости/. Афганистанд Ерөнхийлөгчийн сонгууль болсон өдөр 113 халдлага болсны улмаас 32 хүн амь үрэгдэж, 123 хүн бэртжээ. Энэ тухай орон нутгийн “Пажвок” агентлаг мэдээлсэн байна. Үүнээс 64 халдлагын хариуцлагыг “Талибан” хөдөлгөөн хүлээжээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр Афганистаны тусгай алба “Талибан” хөдөлгөөний 34 зэвсэгт этгээдийг устгаж, өөр 18 хүнийг саатуулсан тухай “Khaama Press” агентлаг өмнө нь мэдээлсэн байна. 

Афганистанд өнгөрсөн бямба гарагт ерөнхийлөгчийн сонгууль болжээ. Санал хураалтыг бусниулахаар төлөвлөж байгаагаа “Талибан” бүлэглэл мэдэгдээд байсан үед санал хураалтыг явуулсан байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг