Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2021 оны 06 дугаар сарын 09-нд байхаар тогтоосон. 

Харин гадаадад байгаа монгол иргэдийн саналыг 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ням, 31-ний өдрийн даваа гарагуудад Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын байранд авна. Иргэд саналаа заавал биечлэн очиж өгнө.

Иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай. Бүртгэл 2021 оны 4 дүгээр сарын 20-ноос 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд явагдаж буй.

Өөрөөр хэлбэл, бүртгэл өнөөдрийн 23:59 цагт хаагдах учир та заавал амжиж бүртгүүлэх шаардлагатай. Бүртгүүлээгүй тохиолдолд санал өгөх боломжгүй.


Бүртгүүлэх 4 хэлбэр

1. Өөрийн байгаа улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт өөрийн биеэр очиж

2. Шуудангаар

3. Цахим шуудангаар

4. Фаскаар бүртгүүлж, сонгуульд саналаа өгөхөө мэдэгдэнэ.


Дипломат төлөөлөгчийн газруудын хаяг, утасны дугаар зэрэг мэдээллийг ЭНД дарж харна уу.

Мөн та ЭНД дарж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын сайтаас мэдээллээ шалгана уу.