УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаах Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. 

Хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав. Танилцуулгын дараа тус асуудлаар байнгын хорооны гишүүд хэлэлцэж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжсэнгүй. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.