Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны тавдугаар сарын 6-ны өдөр 09:00 цагт Төрийн ордны Их танхимд зохион байгуулах гэж байна.

Хэлэлцүүлэгт, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Махны холбоо, төмс хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч зэрэг төр, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Хоёр жилийн өмнө Ерөнхийлөгчийн ивээл дор “Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” сэдэвт анхны хэлэлцүүлэг болж байсан билээ.